Онцгой байдлын алба хаагч цахилгаанын утсанд хүрч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. "Уг хэргийг нөхрийх нь алдаанаас болсон мэт харагдуулж хэргийн үнэнг нуун дарагдуулж байна" гэх мэдээллийг түүний эхнэр гэх З.Одгэрэл эмэгтэй энэ сарын 13-нд өгсөн.
Тэгвэл амь хохирсон алба хаагчийн гэр бүл "З.Одгэрэл гэх эмэгтэйг өмнө нь таньдаггүй байсан, жирэмсэн биш, биднийг гүтгэж байна" хэмээн хэвлэлд мэдээлэл өгсөн юм.
Тус хэвлэлийн хурлын дараа З.Одгэрэл : "Би өнөөдрийн хэвлэлийн хурлыг үзээд үнэхээр цочролд орлоо. Тэд намайг харж байгаагүй гэж ярьж байна. Яаж ингэж хэлж байна аа? Манай гэрт олон удаа ирж байсан.
Нөхрийн маань ах над руу зогсоо зайгүй залгаад дарамталж байна. Надаас хувцас хунарыг нь нэхээд байгаа ч би өгөөгүй. Гэрийнхэн нь хэлэхдээ нөхрийн маань амьд сэрүүндээ зүүж байсан одон медалиудыг нь намайг булааж авсан гэдэг худал мэдээлэл гаргаад байна. Энэ одон медаль анхнаасаа бидний хамт амьдарч байсан гэрт л байсан.
Өнөөдөр уйлаад мэдэгдэл хийсэн охин дүү нь над руу халдаж аяга, шаазан авч шидсэн. Хэвлэлийн хурлаар хүүгийнхээ амийг онцгой байдлын газраас нэхэх болов уу гэж горьдож байсан ч намайг муулж ярьсаар байгаад таарлаа. Гэхдээ миний өмнөх амьдрал огт хамаагүй. Би нөхөртэйгөө амьдраад жил гаран болж байгаа. Анхны нөхрөөсөө салаад хоёр жил гаран болж буй” гэлээ.
АДМИН








Нийгэм






