Dark Light
Нийгэм | 2021-12-15

Байлдагчаа хөнөөсөн даргад 14 жилийн ял оноолоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан дарга Г байлдагчаа зодож амийг нь хөнөөсөн хэрэг өнгөрөгч гуравдугаар сард гарсан.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас салаан дарга Г-д холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 10.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ Хүнийг алах”,  28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  “ дарга захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх” гэмт  хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлээд байв.

Хан-Уул дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр /2021.12.14/ хянан хэлэлцлээ. Шүүхээс шүүгдэгч Г-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  28.3-1-д зааснаар ял сонсгож ирүүлснийг  Өршөөлийн хуульд зааснаар хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 10.1-1-д зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10