Dark Light
Нийгэм | 2021-12-15

ОБЕГ: Талийгаачийн ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Онцгой байдлын албан хаагч амь насаа алдсан хэрэгтэй холбоотойгоор ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян мэдээлэл хийлээ.

Тэрээр: "Онцгой байдлын байгууллага гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хүн ардынхаа амь нас эрүүл мэнд, хүрээлэн буй орчны болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, авран хамгаалах  хариуцлагатай үүргийг гүйцэтгэдэг алба. Хуулийн хүрээнд бид бүхэн үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх  тэмцэх чиглэлээр Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, бүх шатны шуурхай штаб болон хяналтын постууд дээр үүрэг гүйцэтгэх гээд гамшгаас хамгаалах өнөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт цаг наргүйгээр ажиллаж байгаа. Онцгой байдлын байгууллагын ажил үүрэг хариуцлагатай байхын зэрэгцээ хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажилладаг.  Манай алба хаагчдын онцлог байгаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт албан үүргээ гүйцэтгэхдээ шаардлагатай тохиолдолд хуулийн дагуу уртасгасан цагаар ажиллах зохицуулалттай. 

Нийслэлийн хэмжээнд өвлийн улирал эхэлж байгаатай холбоотойгоор галлагааны эрсдэл үүсэхээс сэргийлж иргэдэд хандсан угаарын хийн хордлого болон  ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх хоёр үе шаттай нөлөөллийн аяныг 2 сарын хугацаанд нутгийн захиргааны байгууллага холбогдох байгууллагуудтай хамтарч зохион байгуулсан.  Нөлөөллийн аяны хүрээнд тодорхой үр дүн гарч байгаа. 

Харамсалтай нь 12 сарын 3-ны өдөр аяны хүрээнд суурилуулсан Улиастайн эргэдэг уулзвар дээр байрлуулсан самбарын хэвлэл материалыг буулгах явцдаа Нийслэлийн Баянзүрх дшшргийн Онцгой байдлын 63 дугаар ангийн албан хаагч золгүйгээр амь насаа алдсан. Энэ самбар цагдаагийн байгууллагатай хамааралгүй. Сурталчилгааны зориулалттай самбар байгаа. Юуны өмнө Онцгой байдлын байгууллагын удирдлага нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс талийгаачийн гэргий болон ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, уучлалт хүсэж байна. Энэ үйл ажиллагаатай холбоотой Монгол Улсын Шадар сайдаас тодорхой үүрэг чиглэл өгсний дагуу ОБЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газраас тухайн өдөр хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан. Мөн холбогдох зарим албан тушаалтнууд цагдаагийн байгууллагад хэрэг үүсгэн шалгаж байна. Мөрдөн байцаалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг олон нийтэд өгөх боломжгүй. Гэхдээ зарим хариуцлага алдсан албан тушаалтнуудад захиргааны хариуцлага тооцож, үйл ажиллагаа хэвийн явуулах гарцаагүй шаардлага байгаа учраас тухайн үед үүрэг чиглэл өгсөн БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн дарга болон Онцгой байдлын 63 дугаар ангийн захирагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн НОБГ-ын даргад сахилгын шийтгэл ноогдуулсан. Мөн тухайн үед самбар буулгах явцад ажиллаж байсан албан хаагчид цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа учраас шалгалтын эцсийн дүгнэлт гарах хүртэлх хугацаанд албанаас түр хугацаагаар түдгэлзүүлсэн гэдгийг алба ёсоор мэдэгдье. 

Талийгаачийн ар гэрийнхэнд нь хуулийн дагуу Гамшгаас хамгаалах хуулийн 49.9 дэх заалтын дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор ажиллаж байна" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10