Dark Light
Нийгэм | 2021-12-15

Б.Батгэрэл МЖБХ-ны гүйцэтгэх захирлаар томилогдлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болж, 2019-2021 оны тайлангаа хэлэлцэж, санал солилцлоо. Мөн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүжилт, "Улаанбаатар-2022” Гранд Слам тэмцээний зохион байгуулах хороог байгуулах, Монголын жүдо бөхийн холбооны дүрэм, журамд нэмэлт өөрчлөлтийг хийн баталлаа. Түүнчлэн Монголын жүдо бөхийн холбоо бүтэц зохион байгуулалтыг шинээр баталсан бөгөөд 2022 оны зургадугаар сарын 27-нд ээлжит их хурлаа товлосон байна.

Мөн энэ өдөр Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирлаар ОУХМ Батцэцэгийн Батгэрэлийг, ерөнхий менежерээр Баттулгын Тэмүүлэнг тус тус томилсон байна.  

Батцэцэгийн Батгэрэл нь 1989.04.21-нд Улаанбаатар хотноо төрсөн. 2004 оноос жүдо бөхийн спортоор барилдаж эхэлсэн. 2011-2017 онуудад шигшээ багийн тамирчин, 2017-2019 онуудад Хонгконгын жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч, 2019 оноос Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан. Төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнагдсан.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10