Бид энэ удаад “Улаачдын сорил-3” тэмцээний дэд байрын шагналт, улаач Ч.Чулуунчимэгийг онцлон ярилцлаа.
Сайн байна уу, Та бидэнд өөрийгөө танилцуулаач?
-Сайн, сайн байна уу. Намайг Чулуунбаатарын Чулуунчимэг гэдэг. Би Архангай аймгийн уугуул. Одоогоор Улаанбаатар хотод амьдардаг. “Тунгаан тухлахуй” төвийг үүсгэн байгуулаад тус төвдөө ажиллаж байна.
“Тунгаан тухлахуй” төвийнхөө тухай тодорхой танилцуулаач?
Бүхий л зүйлийг тунгаан барвал тухтай амьдралын үндэс бүрэлддэг. Энэ утгаараа “Тунгаан Тухлахуй” гэсэн сонсголонтой нэрийг төвдөө өгсөн. Хүн бүрийн амьдралд зовлон бэрхшээл тулгардаг. Гарах гарц, гаргалгаа сэтгэлиин дэм болох үүднээс өөрийн далд чадал, өгөгдөл дээр тулгуурлан бусдад туслах зорилгоор тус төвөө нээсэн.
Өгөгдөл чадвар гэснээс таныг улаач гэж сонссон энэ талаараа ярьж өгөөч ?
Одоогоос нилээн олон жилийн өмнө 2009 онд улаач болсон. Тэр цагаас өдийг хүртэл дааж гарах, давж туулах гэж хичээж явна даа.
Анх онгодоо буулгахад ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
-Сэтгэгдэл гэхээс илүүтэйгээр сэрж мэдрэх гэвэл дээр байх. Тэр үед одоогийнх шиг нээлттэй байсангүй, ойлголт огт байсангүй. Олон жилийн явцад олж танин, ухаарч урагшлан, одоо ч танин мэдсээр бас мэдэрсээр байна. Тэр үед ямар ч ойлголтгүй юу ч мэдэхгүй байсан учир их л гайхсан бас айсан хүүхдээрээ нэгэн байж.

Хөзрөөр хүнийг үздэг гэж сонссон тэр тухай ?
Хөзөр бол өөрийн өгөгдөл дээр суурилан өөрөө хичээж сурсан бас нэгэн чадвар. Өгсөн эрдэм чадлыг өсгөх нь бидний үүрэг.
Хөзрийн мэргээр олон асуултын хариултыг бүрэн өгөх боломжтой юу?
Бүрэн тайлах чадвараас гадна зөн билгиин чадвар нэгдэж байж тэр хүний мэдээллииг хэлж өгдөг.
Зөн билиг гэснээс “Улаачдын Сорил”-д оролцож дэд байрыг эзэлсэн тухайгаа дурсвал?
Олон улаачдын эрдэм чадлын тулаан гэхээсээ илүү, өөрөө өөрийгөө сорисон, өөрийгөө илүү хурцлан дайчлах гэсэн өөртөө зориулсан тулаан байсан.
Гүйцэтгэхэд хэцүү даалгавар хэр байв?
Мэдээж сорьж байгаа л учир амар хялбар даалгавар байгаагүй ээ.
Бөө мөргөлийг бизнес мэтээр харж, тэдний дүрд хувиран иргэдийг залилдаг хүмүүс цөөнгүй байдаг. Үүнд ямар байр суурьтай байдаг вэ?
Бөө нэр зүүсэн бүхэнд хамаатай асуудал ч аливаа зүйлд сайн муу тал байдаг. Энэ нэрийг өндөрт өргөж алдаршуулах гэж зүтгэх биш, өнгөлж өөртөө өрөөлд сайн сайхныг хүсч, өмнөх үүргээ сайн ухамсарлаад өрөөл бусдад дэм болоод, үйлээ үүтгээд сууж байгаа нь олон бий. Муугаасаа сайн нь илүү.

Та засал хийж хүмүүст зөвлөгөө өгдөг үү ?
Эмч өвчтөндөө үзэлгүйгээр бас зөвлөлгүйгээр эмчилгээ хиидэггүй шүү дээ. Сэтгэл зүй нь засагдаагүй цагт мянган засал хийгээд нэмэргүй. Тийм учир сэтгэлийг нь засахдаа зөвлөгөө өгдөг.
Хүмүүс өөртөө засал хийж болдог уу ?
Болноо. Хүн өөрөө өөртөө, гэр бүлдээ энгийн заслуудыг хийж өргөө гэрээ, өөрсдийгөө ариусгах хийгээд үр хүүхдээ айдсаас нь салгах дом гэх мэт энгиин заслуудыг хийчихэж байх хэрэгтэй. Энэ тал дээр туслалцаа зөвлөгөө өгөх хүслээрээ энэ төвийг нээж, багахан хэмжээний бичвэр бичиж эхэлсэн.
Та биет бус ертөнц дэх онгод сахиусаа шүтдэг. Тэгвэл газар дээрх амьдралд та юуг шүтдэг вэ?
-Мөнх хөх тэнгэр, уул ус, лус савдаг, нарандаа их мөргөж шүтдэг. Бас мэдээж ээжийгээ шүтдэг.
Таньтай яаж холбогдох вэ?
-Миний Чулуунчимэг гэх нэртэй фэйсбүүк хуудас бий. Мөн 91010042 дугаараар холбогдон цаг авч уулзаж болно. Зорьж ирсэн хэн бүхэнд манай төвийн үүд хаалга нээлттэй байх болно.
Танд тулгардаг олон бэрхшээлийг хамгийн сайн ойлгодог хүн хэн бэ?
-Миний хань болон гэр бүл минь намайг хамгийн ихээр ойлгож хайрладаг.
Эцэст нь та манай уншигчдад хандан юу хэлмээр байна?
Нэгэнт л хүний заяанд оноогдоод ирсэн учир хүнээс ангид бүү байгаарай л гэж хэлье дээ. Хүнлэг бус бүхэнд л өр төлөөс үйлийн үр үүсч байдаг. Чадал хүн бүрт адилхан өгөгддөг ч, чадварыг хүн өөрөө л бүтээдэг. Аливаа чадварт л шимтэн шунаарай гэж хэлье дээ.
Ярилцсанд баярлалаа
-Баярлалаа. Ажлын амжилт хүсье.
АДМИН








Нийгэм






