Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 285 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 0-80 насны 2 хүн нас баржээ. Ингэснээр нийт нас баралт 1968 боллоо.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2770 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 4601 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.
Мөн 481 хүүхэд, 118 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн-1045
Хүндэвтэр-1332
Хүнд-348
Маш хүнд-45 хүн байна.

АДМИН








Нийгэм






