Dark Light
Нийгэм | 2021-12-16

1000 гаруй дуудлагад үүрэг гүйцэтгэсэн автомашиныг мөнхлөв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тус газрын алба хаагчдын санаачлагаар Онцгой байдлын байгууллагын үндэс суурь болсон Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулан өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглан “Зил-130” /АЦ-40У/ гал унтраах, тусгай зориулалтын автомашиныг Онцгой байдлын газрын дэргэдэх нийтийн цэцэрлэгт хүрээлэнд мөнхөллөө.

Ингэснээр Онцгой байдлын албаны үйл ажиллагаа болон гал түймэр унтраах автомашин, техник, тоног төхөөрөмжийг бодитоор харах, иргэд, олон нийтэд төдийгүй хүүхэд, багачуудад сурталчлан таниулах боломжийг бүрдүүлж байна.

Энэхүү автомашин нь 1977 онд Өвөрхангай аймгийн гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал унтраах 12 дугаар ангид байлдааны автомашинаар хуваарьт томилогдон дөч гаруй жил гал түймэр, гамшиг ослын 1000 гаруй удаагийн дуудлагад үүрэг гүйцэтгэн ажилласан юм.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10