Dark Light
Нийгэм | 2021-12-16

Шинэ хяналттай ландфиллийг ашиглалтад орууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

     Азийн Хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Говь-Алтай, Сүхбаатар, Дархан-Уул, Өвөрхангай аймгуудад хог хаягдлын менежментийг сайжруулах, ядуурлыг бууруулах төслийг 2020 оны 08-р сараас эхлэн хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд хог нягтруулан тээвэрлэх төв, дахивар хүлээн авах цэг, шинэ хяналттай ландфилл барих зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгаа юм. Мөн “Хогийн цэгээс ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд нийт  40 орчим шинэ ажлын байр бий болно. Төсөл дээрх дөрвөн аймагт амжилттай үргэлжилж байна. Харин өнөөдөр Говь- Алтай, Сүхбаатар аймгийн төвүүдэд шинэ хяналттай ландфилл барьж байгуулах ажлыг улсын комисст хүлээлгэж өглөө. Ингэснээр хог хаягдлаас болж байгаль орчинд үүсдэг сөрөг нөлөө багасах, дахивар нөөцийг ялгаж, эргэлтэнд оруулснаар газрын хөрсөнд булах хог хаягдлын хэмжээ эрс багасах ландфиллийн насжилт уртсах ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10