Dark Light
Нийгэм | 2021-12-17

Ханх-Мондын боомт олон улсын зэрэглэлтэй болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Хилийн боомт болон Монгол-Оросын улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 1994 оны 8 сарын 10-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол”-ыг байгууллаа. 

Энэхүү протокол байгуулагдсанаар Хөвсгөл аймгийн Ханх сумын Ханх-Мондын боомт олон улсын зэрэглэлтэй болж байгаа юм. 

УИХ-ын гишүүнээр сонгогдсон цагаасаа хойш Ханх-Мондын боомтыг олон улсын зэрэглэлтэй болгох асуудалд онцгой анхааран, холбогдох албаны хүмүүстэй олон удаагийн уулзалт хийж, албан бичиг солилцож, шийдвэрлүүлэх талаар идэвхтэй ажиллаж ирсэн. Энэ асуудлыг бодитоор хэрэгжүүлэхэд санаачлага гарган хамтран ажилласан Гадаад харилцааны яамны хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлье.

Ханх-Мондын боомт нь Монгол Улс, ОХУ-тай хиллэдэг байнгын ажиллагаатай томоохон боомтуудын нэг бөгөөд жилд 30 мянга гаруй иргэд зорчдог 2 талын зорчигч тээврийн боомт юм. 

Ханх-Монд боомтыг Олон улсын зэрэглэлтэй болгосноорзөвхөн манай хоёр улсын хоорондоо нэвтрэхээс гадна гуравдагч орны иргэд тус боомтоор зорчих боломж бүрдэж, хил дагуу орших байгалийн үзэсгэлэнт тогтоцтой Ханх сум аялал жуулчлалын бүс нутаг болон хөгжиж, эдийн засгийн нөхцөл байдал нь сайжирна. Түүнчлэн, Байгаль нуур, Хөвсгөл нуурыг холбосон аялал жуулчлалын томоохон маршрут бий болох юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10