Dark Light
Нийгэм | 2021-12-18

Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд чиглэлд зорчигч тээвэрлэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас үүдэн 2020 оны 11 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон хэвээр байгаа.

Дорноговь аймгийн Онцгой комисс болон Төмөр замаас Улсын Онцгой комисст орон нутагт галт тэрэгний зорчих хөдөлгөөнийг нээх хүсэлтийг удаа дараа илгээсний хариуд Коронавируст (Ковид-19) халдварын эсрэг “Хамтдаа давъя” аяны үр дүнг үнэлж тав тухтай, тогтсон цагийн хуваарийн дагуу найдвартай үйлчилгээ үзүүлдэг Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний зорчигч тээврийн хөдөлгөөнийг Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 46 дугаар тушаалаар батлагдсан “Хот болон орон нутгийн хооронд зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ыг баримтлан хэвийн горимд шилжүүлэх шийдвэрийг гаргалаа. Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн зорчигч тээврийн галт тэрэг 2021 оны 12 сарын 23-наас эхлэн зорчиж эхэлнэ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10