Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Их-Уул багийн “Их сараалж” гэдэг газарт / аймгийн төвөөс зүүн зүгт 138 км, Тариалан сумын төвөөс баруун урд зүгт 28 км /-т автозамын зорчих хэсгийн замын хажуу руу ачааны автомашин унах гээд байна гэсэн дуудлагыг 12 сарын 18-ны өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид 18:07 цагт ангийн байрлалаас гарч, 28 км замыг туулан 18:35 цагт очиход Мөрөн сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ын “Норд Бенз” загварын ачааны автомашин замын эсрэг урсгал руу орж толгой хэсэг нь замын даланруу орсон байдалтай байсныг 01:20 цаг ажиллан гаргасан.
Нийгэм | 2021-12-19
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм






