Dark Light
Нийгэм | 2021-12-19

Бэлчээрт мал бөөгнүүлэн төхөөрч байхад нь баривчилжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2021 оны 12 сарын 18-19-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын 3-р багийн нутагт малчин Х-ийн 60 гаруй тооны үхрийг гурван этгээд бэлчээрт нь бөөгнүүлж, нэг үхрийг төхөөрч байхад нь малчин үйлдэл дээр нь таарч, цагдаагийн байгууллагад хандсанаар дээрх этгээдүүдийг үйлдэл дээр нь саатууллаа.

Хэргийг үйлдсэн этгээдүүдийн нэг өмнө нь мал хулгайлах төрлийн гэмт хэрэгт шалгагдаж байгаад оргон зайлсан этгээд байжээ. Дээрх этгээдүүдийг цагдан хорьж, Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

Иймд малчид оройн цагаар малаа бэлчээрээс нь байнга хурааж, хотлуулж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 
Эх сурвалж: Тв5 телевиз


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10