Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр нийт 2079 гомдол, мэдээлэл иржээ.
Нийт дуудлагын 1696 нь зөрчлийнх бол хулгайлах 10, гэр бүлийн хүчирхийллийн 162, гэмт хэргийн шинжтэй 68 дуудлага ирсэн байна.
Нийт 277 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 99 зөрчил гарчээ.
Мөн олон нийтийн газар танхайрсан 174, оршин суугчдын ая тухтай байдлыг алдагдуулсан 78 зөрчил гарсан байна.

АДМИН








Нийгэм






