Өнгөрсөн 7 хоногт онцлог дуудлага, мэдээлэл өгсөн 436 иргэнтэй эргэн холбогдож санал, хүсэлтийг нь шийдвэрлэжээ.
Нийслэлийн хэмжээнд дуудлага, мэдээллийн “E.C.S” програм-д 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 05:00 цагаас 12 дугаар сарын 20-ны өдрийн 05:00 цаг хүртэлх хугацаанд 8644 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 7 хоногийн мөн үетэй харьцуулахад 390 нэгжээр буюу 4,7 хувиар өссөн байна.
Тус газрын Шуурхай удирдлагын хэлтсийн алба хаагчид цагдаагийн байгууллагад онцлог дуудлага, мэдээлэл өгсөн 436 иргэнтэй эргэн утсаар холбогдож, санал хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэжээ.
Шинэ жилийн баяртай холбогдуулан архидан согтуурч гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдох дуудлага, мэдээлэл өнгөрсөн 7 хоногийн мөн үетэй харьцуулахад 17 хувиар өсчээ.
АДМИН








Нийгэм






