Dark Light
Нийгэм | 2021-12-20

Зөрчилд шийтгэл ногдуулж, хугацаатай албан даалгавар хүргүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “БУЯН УНДАРГА ДИ ЭС” ХХК-ийн Вива сити хороолол S-11 байрны 1, 2 тоотын  мах, махан бүтээгдэхүүний цех, S-14 байрны 3, 4 тоотын салбар цехийн үйл ажиллагаанд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар ажлын байр болон бүтээгдэхүүний агуулах нь мал эмнэлэг ариун цэврийн шаардлага хангаагүй, тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хангалтгүй, бүтээгдэхүүний болон технологийн хэрэгцээт усыг лабораторийн шинжилгээнд хамруулаагүй, хагас боловсруулсан бүтээгдэхүүний технологийн зааврыг мөрдөж ажилладаггүй, бүтээгдэхүүний агуулах, хөргүүр, хөлдөөгчний температурыг тогтмол хянаж, бүртгэл хөтөлдөггүй, бэлэн бүтээгдэхүүний сав баглаа боодол материалын дагалдах баримт бичиггүй, хүнсний болон дагалдах бүтээгдэхүүний хаягдал бүрт тусдаа хогийн сав хэрэглэдэггүй, зах зээлээс буцаан болон татан авсан бүтээгдэхүүнд тэмдэглэгээ хийж тусад нь хаягжуулж хадгалах нөхцөлийг бүрдүүлээгүй, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн урсгал дамжлага алдагдсан, ажиллагсдыг ажлын байранд орж ирэхэд биеийн халууныг хэмждэггүй, коронавирусийн бүрэн тунд хамруулаагүй, хөдөлмөр хамгааллын болон ажлын хувцсаар /амны хаалт, бээлий/ бүрэн хангаагүй, орох, гарах хаалга, ариун цэврийн өрөө шаардлагатай цэгүүдэд гар халдваргүйжүүлэх уусмал байршуулаагүй, мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэж, актаар баримтжуулаагүй, өдөр тутмын цэвэрлэгээ хангалтгүй хийдэг, үйлдвэрийн байранд 2 цаг тутам агаар сэлгэлт хийдэггүй, Мах, махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS5023:2001стандарт, Засгийн газрын 311-р тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”, УОК-ын даргын 41-р тушаалын хавсралт “Коронавируст халдвар /ковид-19/-өөс сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, стандартуудыг тус тус мөрдөж ажиллаагүй зэрэг зөрчлүүд илэрлээ.

Иймд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам, стандарт мөрдөж ажиллаагүй БУЯН УНДАРГА ДИ ЭС ХХК-д Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэл ногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгах улсын байцаагчийн хугацаатай албан даалгавар хүргүүллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10