Dark Light
Нийгэм | 2021-12-21

Сураггүй болоод 13 хонож буй иргэнийг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод баг “Эмгэн толгой” гэдэг газарт Иргэн О /50 настай, эмэгтэй/ 2021.12.08-ны өдрөөс хойш сураггүй болсон тухай мэдээллийг 2021.12.20-ны өдрийн 12:00 цагт Онцгой байдлын алба хаагчид хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 145 км замыг туулан 14:10 цагт очиж, Баянмод баг  “Эмгэн толгой” гэдэг газраас баруун урд зүгт 3 км-т нисгэгчгүй нисдэг аппарат /дрон/-аар, Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд “Эмгэн толгой” гэдэг газраас баруун зүгт 4 км-т “Шивэртийн хөндий” гэдэг газар хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 17:00 цагт түр зогсоожээ.

Өнөөдөр буюу 2021.12.21-ний өдрийн 07:00 цагт дахин эхлүүлнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08