Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Босгын даваа” гэдэг газарт “Босгын даваа”-ны голын мөс цөмөрч автомашин суусан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 2021.12.20-ны өдрийн 05:00 цагт онцгой байдлын алба хаагчид хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид 110 км замыг туулан “Тоёота Секюуай” загварын суудлын автомашинтай 5 иргэн Улаанбаатар хотоос “Бурхан Халдун” уул руу явах замдаа Босгын давааны голын мөс цөмөрч автомашины мотор хэсгээрээ далд орсон байдалтай байсныг 1 иргэнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн Мөнгөнморьт сумын төвд ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Автомашиныг “Уулс Заамар” ХХК-ийн ажилтнууд татан гаргасан. /Жолооч, зорчигчид өөрсдөө автомашинаасаа гарсан.
АДМИН








Нийгэм






