Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ний өдөр нийт 2077 гомдол, мэдээлэл иржээ.
Нийт дуудлагын 1679 нь зөрчлийнх бол хулгайлах 10, гэр бүлийн хүчирхийллийн 150, гэмт хэргийн шинжтэй 94 дуудлага ирсэн байна.
Нийт 262 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 121 зөрчил гарчээ.
Мөн олон нийтийн газар танхайрсан 165, оршин суугчдын ая тухтай байдлыг алдагдуулсан 109 зөрчил гарсан байна.

АДМИН








Нийгэм






