Dark Light
Нийгэм | 2021-12-21

"Миний хань тэмцсээр, бид итгэлээ алдахгүй эцсээ хүртэл зүтгэх болно"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олимпын аварга Н.Түвшинбаяр улсын начин Э.Энхбатын эрүүл мэндэд санаатайгаар хүнд гэмтэл учруулсан хэрэгт холбогдсон. Одоогоор начин Э.Энхбат эх орондоо ирж, Сонгдо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Харин түүний талаар гэргий болох Б.Нандинцэцэг өөрийн цахим хуудаснаа ийн нийтэлжээ. 

Тэрбээр "Яагаад заавал ганцхан тархийг нь гэж 3 цохиод зогсохгүй. Донор болдoг бол тал тархиа ч болов өгөх юмсан. Өнгөрсөн 8 сарыг яаж тэвчиж, нулимсаа залигаж өнөөдрийг хүргэлээ. Зөв хүн байгаад хохирдог хорвоо юм. Миний хань тэмцсээр, бид итгэлээ алдахгүй эцсээ хүртэл зүтгэх болно. Гурван үеэр минь тоголж яргалсан хүн араатан гэж байх юм" хэмээжээ.

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 12-р сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14:00 цагаас болох тов гарсан билээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10