Dark Light
Нийгэм | 2021-12-21

"Омикрон хувилбарыг 5-10 хоногт тогтооно"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Манай улсад коронавирусийн Омикрон хувилбар бүртгэгдлээ гэх мэдээлэл өнөөдөр цацагдлаа. Хэдийгээр үүнийг Эрүүл мэндийн яамнаас үгүйсгэсэн ч манай улс шинэ хувилбарыг тогтоож чадаж байгаа юу гэдэг нь иргэдийн дунд эргэлзээ төрүүлсэн хэвээр байгаа. 

Иймд Эрүүл мэндийн яамнаас дараах тайлбарыг хийлээ. 

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр "Өнөөдрийн байдлаар Монгол Улсад Омикрон хувилбарын зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. Хэвлэл мэдээллээр гарч байгаа мэдээлэл нь ташаа байна. 

Манай улсад арваннэгдүгээр сарын 26-наас хойш нийт 54 нислэгээр 5,000 гаруй зорчигч ирсэн. Эдгээр хүнээс онгоцны буудалд буумагц түргэвчилсэн болон PCR оношлуураар шинжилгээ авч байгаа. Мөн ирснээс хойш 4 дэх өдөр дээр нь PCR шинжилгээ хийж байгаа юм.

Сэжигтэй болон эерэг гарсан тохиолдлыг ХӨСҮТ дээр ДЭМБ, Австралийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр байгуулсан генийн дараалал тогтоох шинэ лабораторид вирусийн генийн дарааллыг тогтооно. Одоогоор Омикрон хувилбар тогтоогдоогүй. Мөн хоёр лаборатори ойрын хугацаанд ашиглалтад орно" гэлээ. 

Үргэлжлүүлэн тэрбээр "Хил дээр эерэг гарсан тохиолдолд тухайн хүнийг тусгаарлаж, дахин шинжилгээ авч, эцсийн баталгаажуулалтыг ашиглалтад орсон шинэ лабораторид генийн дарааллыг тогтоох бөгөөд үүнд  5-10 хоногийн хугацаа орно. Лабораторийн гурван эмч нь Японд бэлтгэгдсэн, дадлага хийсэн эмч нар байгаа. 

Генийн дарааллыг Монгол Улс найдвартай тогтоож байгаа гэдэгт итгэлтэй байж болно" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10