Монгол улсын засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, түүхий нүүрсний хэрэглээг зогсоох ажлын хүрээнд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Улаанбаатар төмөр замын дарга нар санамж бичиг байгуулан 2020 онд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанбаатар төмөр замын Барилга ашиглалтын 2 дугаар анги, Амгалан өртөө орчмын 41 ширхэг барилга байгууламжийн нам даралтын зуухыг буулган төвлөрсөн дулаан хангамжид холбосноор 9800 тонн түүхий нүүрсний хэрэглээг зогсоож байсан юм.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер асан Л.Гантөмөрийн хөдөлмөр зүтгэлийг үнэлэн Улаанбаатар төмөр замын "Хөгжлийн төлөө" медалиар шагнажээ.
АДМИН








Нийгэм






