Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Эрдэнэмандал” 2 дугаар багийн “Далай ээж” дэлгүүр Хүрээмарал сумын харьяат иргэн Д /23 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ 2021.12.21-ний 16:00 цагийн үед автомашинаас буугаад сураггүй алга болсон тухай дуудлагыг 2021.12.22-ны 00:20 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, иргэн Д /23 настай, эмэгтэй/-г Есөнбулаг сумын 9 дүгээр багийн Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн гаднаас эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгчээ.
АДМИН








Нийгэм






