Dark Light
Нийгэм | 2021-12-22

ЭХЭМҮТ оны шилдгүүдээ шалгарууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2021.12.21-ний өдөр ЭХЭМҮТ-ийн хамт олон 2021 оны ололт, амжилтаа дүгнэн хэлэлцэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа. Төвийн ерөнхий захирал Ш.Алтантуяа Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2021 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулж, оны "ШИЛДЭГ ХАМТ ОЛОН, АЖИЛТАН"-аа шалгаруулан, шагнаж урамшууллаа.

ЭХЭМҮТ-ийн 2021 оны "Шилдэг хамт олон"-оор:

Шилдэг төрөлжсөн мэргэшлийн тасгаар: 

        - Зүрх судас, холбогч эдийн эмгэг судлалын тасаг

        - Чих хамар хоолойн мэс заслын тасаг

        - Үргүйдэл нөхөн үржихүйн төв

Амь тэнссэн төлөвийн анагаах ухааны шилдэг тасгаар ЭБЭЭ-ийн Эрчимт эмчилгээний тасаг

Тусламж үйлчилгээг эхлэн үзүүлэгч шилдэг тасгаар ХЭ-ийн Өсвөр үеийн клиник

Дэмжих үйлчилгээний тасгаас:

        - Ариутгал халдваргүйтгэлийн тасаг

        - Инженер техникийн тасаг

        - Статистик мэдээлэлзүйн тасаг

Сургалт, эрдэм шинжилгээ, олон нийтийн зөвлөлөөс Үйлдвэрчний эвлэлийн хороо тус тус шалгарлаа. 

2021 оны "Оны шилдэг ажилтан" 11, "Захирлын нэрэмжит шагнал"-аар 15, нийт 26 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, үйлчилгээний ажилтнууд шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10