Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 17 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.1 (14.2 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.
Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.2 (11.3 хувь) их наяд, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 771.6 (23.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
Мөн цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 138.4 (12.9 хувь) тэрбум, ус хангамж, сувагжилтын систем, хог хаягдал, зайлуулах болон хүрээлэн буй орчныг дахин сэргээх үйл ажиллагааны салбарын үйлдвэрлэл 30.9 (25.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Аж үйлдвэрийн үйлдвэрлэл энэ оны 11 дүгээр сард 1.6 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 83.9 (5 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 131.6 (11.3 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь голлон нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
АДМИН








Нийгэм






