Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 328 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 насны 3 хүн нас баржээ. Ингэснээр нийт нас баралт 1977 боллоо.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2207 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 3903 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.
Мөн 400 хүүхэд, 100 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн-814
Хүндэвтэр-1072
Хүнд-279
Маш хүнд-42 хүн байна.

АДМИН








Нийгэм






