Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Цамбагарав автобусны буудал дээр 17:00 цагийн орчимд Автобусны арын мотороос гал асжээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар болон онцгой байдлын газар шалгаж байна. Тухайн үед автобус зорчигчдыг тээвэрлэж явж байжээ.
Онцгой байдлын газраас мэдээлж буйгаар: "Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Цамбагараваас Саппоро явах замд автобус шатаж байна гэсэн дуудлагыг 17:39 цагт хүлээн авсан. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 17:40 цагт ангиас гарч 5 км замыг туулан 17:50 цагт очиход “Эрдэнэс Транс” ХХК-ийн “Нарангийн гол-Дүнжингарав” чиглэлийн Хюундэй загварын автобусны доод эд анги шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан" гэсэн байна.
АДМИН








Нийгэм






