Dark Light
Нийгэм | 2021-12-22

Э.Бат-Үүлд хоригдлууд “Хонхны дуу” дуулж хүндэтгэл үзүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын гишүүн, Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүлийг хотын дарга байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, хүү Б.Чулуудайгийнхаа компанид давуу байдал олгосон хэрэгт буруутгаж, дөрвөн жилийн хорих ял оноосон билээ.

Тэгвэл Өмгөөлөгч А.Пүрэвдулам Э.Бат-Үүлийг эргэж очсон талаараа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Тэрбээр “Э.Бат-Үүл баатартай уулзав. Монголын ардчиллын ноён нуруу улам батжиж, улам чангарч улам зориг оржээ. Ардчилал, эрх, эрх чөлөөний бэлгэдэл тэмцэгч хүний мөн чанар ийм л байдаг гэлтэй. Үнэн цаг хугацааны явцад улам тодрох нь гарцаагүй. Түүнийг хорих ангид ирэх мөчид хоригдож буй хүмүүс нэгэн зэрэг Хонхны дууг дуулж хүндэтгэл үзүүлжээ” хэмээсэн байна.

No description available.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10