Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа: "Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Ерөнхий сайд үүрэг чиглэл өглөө. 17 дугаар жарны Буян үйлдэгч хэмээх усан бар жилийн Билгийн тооллын хаврын тэргүүн сарын Шинийн нэгэн 2022 оны 2 сарын 2-ны өдөр тохиож байна. Цагаан сарын баяр ойртож байгаатай холбогдуулан Ерөнхий сайдын зүгээс энэ удаад төрийн золголтыг дахин хийхгүй байх, айл өрх иргэдийг цомхон хүрээнд буюу өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх зөвлөмжийг УОК боловсруулж гаргах үүрэг чиглэлийг өглөө. ДЭМБ-ын зүгээс мөн баяр наадмын үйл ажиллагааг хязгаарлаж, цуцлах зөвлөмжийг гаргаж байгаа" гэлээ.
АДМИН








Нийгэм






