Dark Light
Нийгэм | 2021-12-22

Эл өдөр үс засуулахад тохиромжгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2021.12.22, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 18

ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САР

ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХӨХ ЛУУ ӨДӨР

Аргын тооллын: 2021.12.22, Лхагва гараг

Наран ургах шингэх: 08.40-17.02

Үс засуулбал: Эд малын гарлагатай

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Сансар

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10