Dark Light
Нийгэм | 2021-12-23

"Иргэд сайн дураараа вакцины 4-р тунд хамрагдана"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Коронавирусийн эсрэг вакцины дөрөв дэх тунг хийлгэж болох эсэх талаар эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн мэдээлэл өглөө.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд "Коронавирусийн эсрэг хоёр тун буюу Pfizer вакцин шаардсан Европын Холбооны Улс болон АНУ-д зорчих иргэд дөрөв дэх тунд хамрагдаж болно гэдгийг албан ёсоор хэлье.

Монгол Улсын хувьд 4-5 төрлийн вакцин иргэддээ хийсэн. Тухайлбал Спутник V  вакцины хоёр тун хийлгэсэн хүн дахин Pfizer вакцины хоёр тунг хийлгэж байж олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө. Иргэд сайн дураараа коронавирусийн эсрэг вакцины дөрөв дэх тунд хамрагдаж болно" гэв.

Одоогийн байдлаар гадаадаас ирээд гэрийн ажиглалтад буй иргэд дөрөв хоногийн хугацаанд аль болох гадуур явахгүй байхыг зөвлөлөө. Харин энэ сарын 25-наас гадаадаас ирж буй иргэдийг онгоцноос буунгуут гурав хоног тусгаарлах шийдвэр гарсан. Ингэхдээ иргэд өөрсдөө тусгаарлалтын байрны зардлыг төлөх юм.Коронавирусийн эсрэг вакцины дөрөв дэх тунг хийлгэж болох эсэх талаар эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн мэдээлэл өглөө.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд "Коронавирусийн эсрэг хоёр тун буюу Pfizer вакцин шаардсан Европын Холбооны Улс болон АНУ-д зорчих иргэд дөрөв дэх тунд хамрагдаж болно гэдгийг албан ёсоор хэлье.

Монгол Улсын хувьд 4-5 төрлийн вакцин иргэддээ хийсэн. Тухайлбал Спутник V  вакцины хоёр тун хийлгэсэн хүн дахин Pfizer вакцины хоёр тунг хийлгэж байж олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө. Иргэд сайн дураараа коронавирусийн эсрэг вакцины дөрөв дэх тунд хамрагдаж болно" гэв.

Одоогийн байдлаар гадаадаас ирээд гэрийн ажиглалтад буй иргэд дөрөв хоногийн хугацаанд аль болох гадуур явахгүй байхыг зөвлөлөө. Харин энэ сарын 25-наас гадаадаас ирж буй иргэдийг онгоцноос буунгуут гурав хоног тусгаарлах шийдвэр гарсан. Ингэхдээ иргэд өөрсдөө тусгаарлалтын байрны зардлыг төлөх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10