Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 191 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 насны 1 хүн нас баржээ. Ингэснээр нийт нас баралт 1978 боллоо.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2076 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 3919 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.
Мөн 396 хүүхэд, 95 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн-758
Хүндэвтэр-1017
Хүнд-267
Маш хүнд-34 хүн байна.

АДМИН








Нийгэм






