Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо нарын тус яамны холбогдох албан хаагчид Төв аймгийн Борнуур суманд ажиллаж байна. Сайд Б.Мөнхбаатар тус сумын иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл болон сумын цэцэрлэг, төсвийн байгууллагаар орж иргэдийн санал хүсэлтийг сонсов. Сумын хөгжил-Инженерийн дэд бүтэц төслийг МУ-ын Засгийн газраас баталсантай холбогдуулж сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн цогц шийдэл бүхий суурин газрыг бий болгох чиглэлээр орон нутагт ажиллаж иргэдийн санал бодлыг сонсож, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна.
Нийгэм | 2021-12-23
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм






