Dark Light
Нийгэм | 2021-12-23

Гэмт хэргийн тоо 3.7 хувиар өссөн байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бүртгэгдсэн гэмт хэрэг энэ оны эхний 11 сард 23 348 болж, өмнөх оны мөн үеэс 842 (3.7%)-оор өсжээ.

Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 721 (6.0%), залилах гэмт хэрэг 2103 (52.0%), олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 256 (91.8%)-гаар өссөн нь голлон нөлөөлжээ.

Мөн энэ оны 11 дүгээр сард 3689 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сараас 313 (9.3%)-аар өсөхөд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхийн эсрэг гэмт хэрэг 132 (17.7%)-оор, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 73 (3.1 дахин)-аар, мал хулгайлах гэмт хэрэг 75 (2.1 дахин)-ээр, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 66 (90.4%)-гаар, хүүхдийн эсрэг гэмт хэрэг 6 (4.0 дахин)-гаар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Арван зургаагаас дээш насны 10 000 хүнд ногдох бүртгэгдсэн гэмт хэрэг энэ оны эхний 11 сард 109 болж, өмнөх оны мөн үеэс 3 (2.8%)-аар өссөн байна. Харин энэ оны 11 дүгээр сард 17 болж, өмнөх сараас 1 (6.3%)-ээр өссөн гэж ҮСХ-ноос мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00