Dark Light
Нийгэм | 2021-12-23

Албан тушаалаа урвуулан ашигласан 15 хэрэг бүртгэгджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст энэ оны эхний 11 сард 308 авлигын хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 17 (5.8%)-гоор нэмэгджээ.

Авлигын гэмт хэрэг өмнөх оны мөн үеийнхээс өсөхөд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 15 (7.3%)-аар, хахууль авах гэмт хэрэг 7 (11.7%)-гоор, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг 3 (2.0 дахин)-аар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Бүртгэгдсэн 308 авлигын хавтаст хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн зүйлээр ангилахад 220 (64.1%) нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 67 (19.5%) нь хахууль авах гэмт хэрэг, 39 (11.4%) нь хахууль өгөх гэмт хэрэг, 8 (2.3%) нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг, 6 (1.8%) нь хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг, 3 (0.9%) нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг байна гэж ҮСХ-ноос мэдээллээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00