Dark Light
Нийгэм | 2021-12-23

Н.Түвшинбаярын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хан- Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна.

Н.Түвшинбаяр нь Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан юм. Түүнд холбогдох хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-2.1 зүйл ангид зааснаар буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ.

Түүнчлэн хохирогчийн ар гэрийнхний хүсэлтийг үндэслэн Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаярыг арванхоёрдугаар сарын 21-нд цагдан хорьсон юм.

Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл: Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт /онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан/ заасны дагуу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн;


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10