Dark Light
Нийгэм | 2021-12-23

₮178 саяын хөрөнгө оруулалтаар Налайх дүүрэгт 2 худаг хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхийн 200 гаруй улсад хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Дэзэрэт Олон Улсын Энэрэлийн Байгууллага (ДОУЭБ) нь 1992 оноос хойш Монгол улсад үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа билээ. Дэлхий даяар хэрэгжүүлдэг үндсэн төслүүдийн нэг нь ЦЭВЭР УС төсөл бөгөөд уг төслийн хүрээнд Монгол Улсад 45 гаруй худаг, зөөврийн усан санг барьж байгуулахаас гадна хуучирч муудсан худгуудыг шинэчлэн засварлахад хөрөнгө оруулалт хийгээд байгаа байна.

Энэ удаад Налайх дүүрэгт 178 сая төгрөгийн үнэ бүхий халуун хүйтэн усаар үйлчлэх боломжтой, 8 болон 7.5 тонн багтаамжтай ухаалаг үйлдэлт 2 худаг барьж байгуулан орон нутгийн удирдлага, Чандмань Налайх ОНӨААТҮГазарт хүлээлгэн өглөө. Мөн уг хороодын хүүхдүүд, ард иргэдэд ухаалаг худгийн картыг түгээв. Хорооноос хороо дамжин усаа авдаг байсан 3500 айл өрх, иргэд, хүүхдүүдэд үйлчилгээг ойртуулж мөн маш хурдан хугацаанд уг ухаалаг үйлдэлт худгийг барьж өгсөнд Налайх дүүргийн 3,7-р хорооны иргэд талархалтай байна.  

ДОУЭБ нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хандив тусламжаар арьс өнгө, шашин шүтлэг, гарал угсаа үл харгалзан хүмүүнлэгийн төслүүдээ дэлхий даяар хэрэгжүүлдэг бөгөөд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдэд хандсан хүмүүнлэгийн төслүүдийг нэн тэргүүнд хэрэгжүүлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10