Dark Light
Нийгэм | 2021-12-23

Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй малчдын амьжиргааг дэмжинэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Дэлхийн Зөн Монгол” ОУБ-аас Америк Улсын санхүүжилтээр Увс аймгийн Түргэн, Өмнөговь, Сагил, Тариалан сумдад “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй малчдын амьжиргааг дэмжих” төслийг 2021-2023 онуудад хэрэгжүүлж байна.

Төслийн багийн гишүүд тус аймагт ажиллаж, төслийн нээлтийн ажиллагааг зохион байгуулан, удирдлага, холбогдох салбарын мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ.

Энэ үеэр  аймгийн ЗДТГ болон төсөл хэрэгжих 4 сумдын Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах гэрээ байгуулсан юм.

Төсөлд 100 малчин өрхийн 400 хүн, 4 сумын мал эмнэлгийн 20 ажилтанг хамруулна гэж Увс аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10