Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах хүрээнд Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгийн Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хийж буй хэлэлцээрийн хүрээнд 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Риотинто компаниас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандсан 5 зүйл бүхий арга хэмжээг авч хэрэгжүүлэх санал бүхий захидал ирүүлснийг Засгийн газар хүлээн авч өнөөдөр шуурхай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-ын нэгдсэн чуулганд оруулж ирсэн.
Энэ асуудалтай холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан. Засварлагын хугацаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс нэмэлт тодруулга, мэдээлэл авлаа.
Засгийн газраас мэдээлэл тодруулга авахад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, С.Ганбаатар нар байлцлаа.
АДМИН








Нийгэм







