Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 188 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 насны 2 хүн нас баржээ. Ингэснээр нийт нас баралт 1980 боллоо.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2057 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 3798 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.
Мөн 343 хүүхэд, 111 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн-715
Хүндэвтэр-1052
Хүнд-250
Маш хүнд-40 хүн байна.

АДМИН








Нийгэм







