Dark Light
Нийгэм | 2021-12-24

Үндэсний шилдэг багшаар Сэлэнгэ аймгийн багш шалгарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Би багш-2021" үндэсний шилдэг багш шалгаруулах зорилтот нэвтрүүлэгт 400 багш бүртгүүлсэн. Тэдний 20 нь сүүлийн 3 сарын турш өрсөлдөж финалын шалгаруулалтад 4 багш тунаж үлдсэн юм.

Тэд бол 

Орхон аймгийн Баян-Өндөр сумын 14 дүгээр сургуулийн багш Б.Энхтүвшин

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр сургуулийн багш Д.Мөнхбаатар 

Шинэ Монгол Харумофүжи сургуулийн багш Ц.Галбадрах

Нийслэлийн 24 дүгээр сургуулийн багш Г.Ганбаяр нар байлаа

Ингээд нэвтрүүлгийн ялагчаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4-р сургуулийн багш Д.Мөнхбаатар тодорч 100,000,000 төгрөгийн эзэн боллоо. Ингэснээр Сэлэнгэ аймгийн Мандал сумаас дахин ялагч тодорч байгаа юм. Багшдаа халуун баяр хүргэж, сурган хүмүүжүүлэх их үйлсэд нь амжилтын дээдийг хүсэн ерөөе. Нэвтрүүлэгт оролцсон бүх багш нартаа  талархал илэрхийлье.

Би багш нэвтрүүлэг жил бүр уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд ирэх жилийн шалгаруулалт багш бүрийн өмнө нээлттэй гэдгийг дуулгая.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10