Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 248 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 насны 1 хүн нас баржээ. Ингэснээр нийт нас баралт 1981 боллоо.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2053 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 3637 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.
Мөн 317 хүүхэд, 102 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн-703
Хүндэвтэр-1086
Хүнд-229
Маш хүнд-35 хүн байна.

АДМИН







Нийгэм







