Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 157 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 насны 1 хүн нас баржээ. Ингэснээр нийт нас баралт 1983 боллоо.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 1832 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 3255 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.
Мөн 281 хүүхэд, 88 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн-694
Хүндэвтэр-898
Хүнд-211
Маш хүнд-29 хүн байна.
АДМИН








Нийгэм







