Dark Light
Нийгэм | 2021-12-28

Ялтнууд мод үрслүүлэх, арчлах ажил хийж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ийг хэрэгжүүлэх ажилд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын санаачилгаар тус байгууллага нэгдсэн бөгөөд тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба нь нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтнуудыг Улаанбаатар хотын “Баянгол-Агропарк” ОНӨТҮГ-т ажиллуулж, 5000 орчим модыг үрслүүлэх,  арчлуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Цаашид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа газар, хэлтсүүдийн хяналтад байгаа нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтнуудыг оролцуулан нийгэмд тустай хөдөлмөр эрхлүүлж, “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-д тодорхой хувь нэмрээ оруулахаар төлөвлөжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10