Dark Light
Нийгэм | 2021-12-28

Хүүхдүүдээ ухаалаг утаснаас хол байлгах арга замыг эрэлхийлж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цар тахал бидний өдөр тутмын амьдрал ихээр нөлөөлж байна. Тэр тусмаа танхимын хичээл нь хоёр жилийн хугацаанд завсардаж онлайнаар хичээлээ үзэх хүүхдүүдэд ихээр нөлөөлж байна. Өмнөх жилүүдэд хүүхдүүдийн өвлийн амралт нэг сарын турш үргэлжилдэг байсан бол тэдний энэ жилийн өвлийн амралт коронавирусээс үүдэн хоёр сарын турш үргэлжлэх юм. Амралтын хугацаанд эцэг эхчүүдийн санааг зовоож буй асуудал нь хүүхдүүдийн гар утсанд донтох асуудал байгаа юм. Өвлийн амралтын хугацаанд хүүхдүүдээ гар утаснаас ангид бүтээлч, байлгахад мэргэжилтнүүдийн зөвлөгөө хэрэгтэй байна.  

Ц.ГАЛСАНСАНЖАА: "Манайх гурван хүүхэдтэй. Хоёр нь сургуульд, нэг нь цэцэрлэгт явдаг. Сургууль амраад хүүхдүүд маань гэртээ амарч байна. Өөрсдөө амарсан үедээ агаар салхинд гаргаж байна. Бусад үед гэртээ, эсвэл өвөөгийндөө байдаг. Энэ хугацаанд утас, телевиз их үзэж байна. Ер нь цахим хэрэглээ ихэдсэн байдалтай амарч байна"

Г.ЭРДЭНЭБОЛОР: "Хичээлийн амралт эхэлчихсэн. Би амралтаараа өглөө босож гар нүүрээ угаагаад, цайгаа уучихаад багшийн явуулсан даалгавар хийдэг. Даалгавараа хийгээд, чадахгүй зүйлээ ээжийгээ орой ажлаас ирэхээр асууж байгаад хийдэг. Өдөр хичээлээ хийж дуусангуутаа гадаа гарч жаахан салхилдаг. Тэгээд гэртээ орж ирээд утас, зурагт үздэг" 

Ш.АЛТАНЦЭЦЭГ: "Манай охин нийслэлийн 35-р сургуулийн дөрөвдүгээр ангид сурдаг. Ангийн багшийг нь Цэцэгмаа гэдэг. Өнгөрсөн долоо хоногт хичээлийн өвлийн амралт нь эхэлсэн.  Амралтын хугацаанд багш нь гэрийн даалгавар өгсөн байгаа. Онлайнаар хичээл орох үед манай охин хичээлээ бүрэн өөрөө биеэ даагаад хийх чадвартай. Өдөртөө гэртээ ганцаараа байх хугацаандаа даалгавраа өөрөө хийгээд хэвшчихсэн"

Эх сурвалж: А24 Мэдээний агентлаг 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10