Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 218 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 насны 1 хүн нас баржээ. Ингэснээр нийт нас баралт 1984 боллоо.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 1755 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 3138 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.
Мөн 250 хүүхэд, 100 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн-648
Хүндэвтэр-909
Хүнд-195
Маш хүнд-23 хүн байна.

АДМИН








Нийгэм







