Өнгөрөгч онд цар тахлын улмаас баяраа тэмдэглэж чадаагүй иргэд энэ жил нилээн өргөн дэлгэр тэмдэглэх бололтой. Хэдий Засгийн газраас олон нийтийн арга хэмжээг зогсоож, төрийн байгууллагууд шинэ жилийн баяр хийхгүй байгаа ч бараг хоёр жилийн турш карентинд байсан иргэд гэр бүлээрээ уг нандин баярыг хөл хөөртэй тэмдэглэхийн тулд багагүй хичээж байгаа бололтой.
Гэсэн ч шинэ жилийн баярын ширээний гол зоог болох бялууны хүртээмж хомс, ихэнх үйлдвэрлэгч нар захиалгаа хаасан байгаа учраас иргэд баярын бялуугаа хаанаас авахаа мэдэхгүй байна. Өнгөрсөн жилийн мөн үед мөн д адил бялууны хомсдол үүсч байсан удаатай.
АДМИН








Нийгэм







