Dark Light
Нийгэм | 2021-12-29

Г.Занданшатар: Өвөг дээдэстээ мэхийн мөргөе

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 110 жилийн ойн баярын өдөрт зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр 12.00 цагт эхэллээ.

Монгол Улсын Их Хурлын 2011 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяр болгож, нийтээр тэмдэглэхээр хуульчилсан.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан энэ өдрийг тэмдэглэхийн утга учир нь алдар гавьяатай өвөг дээдсээрээ бахархахаас гадна, өнөөгийн залуу үеийг эх орон, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө үнэлэн цэгнэж, бахархах үзлээр хүмүүжүүлэхэд оршино.

110 жилийн тэртээ өвөг дээдэс маань хувьсгал хийж Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан.

110 жилийн дараа бидний хийх ёстой хувьсгал зөв бодлого, тууштай хүчин зүтгэл, нэг Монгол нэг зүгт харж нэгдсэн эвийн хүчээр өрнөх ёстой. Ард түмний засаглах эрхийг бүрнээ эдлүүлсэн, эрхзүйт тунгалаг төр, улсын хөгжил, иргэдийн сайхан амьдралыг тэтгэсэн хөгжлийн эдийн засаг хүний хөгжил, бүтээлч хөдөлмөрийг эрхэмлэсэн шударга нийгмийг хамтдаа цогцлоохын төлөө нэгэн сэтгэлээр хичээн зүтгэхийг Монгол түмэндээ уриалъя.

Өөрийн эрхээр амьдрах эрх чөлөө, тусгаар тогтнолыг бидэнд авчирсан өвөг дээдэстээ мэхийн мөргөе. Монгол Улс маань мөнх оршиж, ямагт мандан бадрах болтугай.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10