Dark Light
Нийгэм | 2021-12-30

21 настай эрэгтэй машины төмөр эд ангид хавчуулагджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төв аймгийн Лүн сумын Төв багийн “Бетон гүүр” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 7 км-т/ 2 автомашин мөргөлдөж 1 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн тухай дуудлагыг 12 сарын 29-ний өдрийн 13:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 13:21 цагт гарч 7 км зам туулан 13:35 цагт очиход Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн М-ийн “Грейс” загварын автомашин Лүн сумын Төв багт үйл ажиллагаа явуулдаг “Урьхан-2” цайны газраас Улаанбаатар хотын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Т-гийн “Марк-2” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн. “Марк-2” загварын суудлын автомашинд зорчиж явсан нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хорооны харьяат иргэн Б /21 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж Лүн сумын хүн эмнэлэгт хүргэж өгсөн.  

Эх сурвалж: Онцгой байдлын Ерөнхий газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08