Dark Light
Нийгэм | 2021-12-30

Автотээврийн үндэсний төв 25,4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цар тахлын улмаас автотээврийн салбарт олон шинэ сорилт тулгарч байгаа ч авто тээврийн салбарын албан хаагч бүр өөрсдийн бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллаж, цар тахлын үед ачаа, зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн зохион байгуулахад ихээхэн анхаарч, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө хичээн ажилласан билээ.

Автотээврийн үндэсний төв  2021 оныг “Цахим үйлчилгээг хөгжүүлэх жил” болгон зарлаж, 9 зорилтын хүрээнд 108 арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүллээ.

Автотээврийн үндэсний төв нь 2021 онд 25,3 тэрбум төгрөгийн орлогын төлөвлөгөөтэй ажилласнаас, 25,4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж төлөвлөгөөг 100 хувь ханган биелүүллээ. 

Хөрөнгө оруулалт, худалдан авалтын чиглэлээр 17 нэр төрлийн 22 багц, 1.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг худалдан авахаар төлөвлөсөн бөгөөд 1.7 тэрбум гүйцэтгэлтэй, 52.0 сая төгрөгийн хэмнэлттэй ажилласан байна. 

• Автотээврийн үндэсний төв нь 2021.12.20-ны өдрийн байдлаар 102,408 тээврийн хэрэгсэл шинээр бүртгэж, 475,327 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийж ажиллалаа. Мөн Монгол Улсын хэмжээнд 766,984 тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт хамруулаад байна.

• Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 63 ААНБ-тай гэрээ байгуулан 63 чиглэлд 772 тээврийн хэрэгсэл, 1653 мэргэшсэн жолоочтойгоор гүйцэтгүүлж, нийт 594,300 зорчигч тээвэрлэсэн. 

• Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг 10 боомтын чиглэлд 496 аж ахуйн нэгж байгууллагын 26,184 тээврийн хэрэгсэл, 22,059 мэргэшсэн жолоочтойгоор гүйцэтгэж байна. 

Хилийн боомтуудын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээ 2021 оны 12 сарын 20-ны байдлаар 16,2 сая тн ачаа экспортолсон байна.

• Улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн 30250 удаагийн тээвэрлэлтийг 24 цагаар хянаж автотээврийн улсын байцаагч нар 92868 тээврийн хэрэгслийг шалгаж, 7680 зөрчил илрүүлж, 6597 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 1137 зөрчилд 195’205’000 төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ оногдуулсан байна.  

• Автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 тусгай дугаарт өдөрт дунджаар 2000 иргэн холбогдоуж автотээврийн салбарын болон тус үйлдьэрийн газрын үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээллийг тогтмол авдаг бөгөөөд 2021 онд нийт 411,174 дуудлагыг хүлээн авч ажилласан байна.

2021 ОНД ХЭРЭГЖҮҮЛСЭН ТОМООХОН АЖЛУУДААС ДУРДВАЛ

1. Тээврийн хэрэгслийн улсын дугаарын цахим дуудлага худалдааны системийг 2021.02.15-ны өдрөөс нэвтрүүлж 1935 дугаарыг дуудлага худалдаанд оруулж 1793 дугаарыг худалдан борлуулж нийт 3,121,050,000 төгрөгийг холбогдох дансанд төвлөрүүлсэн.

2. Дотоодын ачаа тээврийг бүртгэлжүүлэх ачаа илгээгч болон хүлээн авагчийг тээвэрлэгчтэй холбож өгөх үндсэн үүрэг бүхий цахим системийг боловсруулж, 2021.04.16-ны өдрөөс үйлчилгээнд нэвтрүүлэн нийт 18623 тээврийн хэрэгсэлд QR код бүхий цахим замын хуудас олгож 332,869 тн ачаа тээвэрлэсэн байна. 

3. Тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт болон бүртгэлийн хураамжийг цахимжуулав.

Тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим маягт ашиглалтад орсноор бүртгэлийн үйл ажиллагаанд цаасан маягт бөглөх шаардлагагүй болсон бөгөөд програм автоматаар маягтыг бөглөж, цахим санд PDF форматаар хадгалагддаг болсон.

Иргэн болон ААН байгууллага тээврийн хэрэгслийн улсын дугаарын мэдээллийг киоск машинд оруулж, банкны апп-аар цахимаар төлбөр төлөх боломжтой болсон.

4. Тус үйлдвэрийн газар нь иргэдэд хүргэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн төрийн нэг цэгийн үйлчилгээний төв болох Дүнжингарав, Мишээл, Драгон, Чингэлтэй дүүргийн “Ти Эс Ти Тасган” ХХК-ийн байранд тээврийн хэрэгслийн бүртгэлийн цэг, салбарыг шинээр нээж нийслэлд нийт 13 цэг, салбараар тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээг үзүүлж байна.

5. Үйлдвэрийн газар нь 2020.12.01-ний өдрөөс хойш импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийн арлын дугаар, гаалийн мэдүүлгийн дугаарыг ашиглан мэдээллийн сангаас зурган мэдээллийг Авто үйлчилгээний мэдээллийн сангаас харах боломжийг бүрдүүллээ. 

6. Хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын мэдээллийг “Тээврийн нэгдсэн систем” програмд бүрэн оруулсан.

7. Цар тахал халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авах ажлын хүрээнд Гашуунсухайт-Ганцмодны боомтын нүүрсний тээвэрлэлтийн зохион байгуулалтад өөрчлөлт оруулж битүүмжилсэн тээврийн баг /бөмбөлөг/-ийн системийг нэвтрүүлэн жолооч хоорондын хавьтал үүсгэхгүйгээр халдвар хамгааллын дэглэм дор тээвэрлэлтийг зохион байгуулан ажиллаж байна. Уг битүүмжилсэн багт 40 хүртэлх жолоочийг байрлуулан Монгол улсын болон БНХАУ-ын нуклейн хүчлийн шинжилгээнд оруулж хариу эерэг гарсан тохиолдолд дараагийн сөрөг шинжилгээний хариутай багийг тээвэрлэлт гүйцэтгүүлэн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна. 

8. Тус үйлдэрийн газарт хүсэлт ирүүлсэн 27 иргэн, хуулийн этгээдэд холбогдох журмын дагуу тохирлын үнэлгээ хийж баталгаажуулалтын шаардлага хангасан 11 үйлчилгээнд тохирлын гэрчилгээ олгосон. Мөнх хэмжил зүйн лаборатори нь олон улсын нэгжийн СИ системийн дагуу 449 хэмжих хэрэгсэлд  шалгалт тохируулга хийж гэрчилгээ олголоо

Олон улсын стандартын байгууллагын /ISO/ баталсан автотээврийн салбарын 10  стандартыг үндэсний стандартаар шинээр батлуулав. 

2021 онд Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газар нь дэвшүүлсэн зорилгоо бүрэн хангаж ажиллалаа


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10