Dark Light
Нийгэм | 2021-12-30

ОХУ-ын БНХАУ-тай хиллэдэг боомт дээр 245 тээврийн хэрэгсэл зөвшөөрөл авахаар хүлээж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Известия" сонины мэдээлснээр БНХАУ-ын хил дээр өнөөдрийн байдлаар 1000 гаруй ачааны машин гацжээ. Гэвч Алс Дорнодын Гаалийн газраас баярын өмнөх өдөр хилийн боомтын нэвтрүүлэх чадвар нэмэгдсэн учир энэ тоо багассан талаар мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар Приморскийн хязгаарт гурван хяналтын цэг ажиллаж эхлээд байна. Энэ сарын 28-ны байдлаар тэнд 245 машин үлджээ.

Өнгөрсөн сарын эхээр Хятадтай хиллэдэг боомтууд дээр 1.5 мянга орчим хүнд даацын машин гацсан байсан. БНХАУ-ын хилийн хамгийн том Забайкальск-Манжуур олон улсын автомашины хилийн боомт дээр 1000 орчим ачааны машин хөдөлгөөнгүй зогссон байв. Уг боомт өдөрт 360 хүртэл ачааны машин тээвэрлэх хүчин чадалтай.

Хятад-Оросын хил дээр 1000 гаруй ачааны автомашин хуримтлагдсан учир оросын зарим иргэн шинэ жилийн бэлэггүй үлдэж магадгүй байна. Энэ сарын 3-нд “Ковид-19” цар тахлын улмаас Хятадтай хиллэдэг таван боомтын дөрвийг нь хааснаас ачааны машинууд цорын ганц нээлттэй боомт болох Суйфэнхэ рүү чиглэсэн нь их хэмжээний бөөгнөрөл үүсгэжээ. Урьдчилсан мэдээллээр Хятад улс  ирэх сарын 20-нд  бусад шалган нэвтрүүлэх боомтоо нээж магадгүй байгаа аж. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10